More Related Content
Similar to Сэргэн мандалтын Философи (20)
More from Baasansuren Naranbaatar (20)
Сэргэн мандалтын Философи
- 1. Баруун Европын Сэргэн мандалтын
үеийн философи
Хүн төрөлхтний түүхэнд “шинэ үе” эхэлсэн хуанлийн цаг хугацааг тооцвол Баруун европын
сэргэн мандалт бол шинэ үеэс өмнийн, бүр тодруулж хэлбэл дундад зуунаас шинэ үед шилжих
шилжилтийн түүхэн үйл явц юм.
XIV зуунаас XVII зууныг дамнасан ерөнхийдөө 3 зууныг хамардаг Баруун европын сэргэн
мандалт бол Итали ба Европын зарим оронд эртний Грек, Ромын соёлыг сэргээсэн үйл явц
төдий биш, харин уламжлалт нийгмийн амьдралын эдийн засаг, улс төр зэрэг гол гол салбарт
чухал чухал шинэчлэлийг хэрэгжүүлсэн дэлхий дахины ач холболдолтой үйл явц ажээ. Энэ үйл
явцын нэгэнтэйгүүр үзэл санааны үндэс нь, нөгөөтэйгүүр чухал бүтээгдэхүүн нь болж ирсэн
философийг “Сэргэн манданлтын философи ”гэж нэрлэдэг. Түүний гол гол төлөөлөгч нь
Николай Кузанский (1401-1464) , Леонардо да Винчи (1452-1519) , Николай Коперник (1473-
1543) , Джордано Бруно (1548-1600) , Галилео Галилей (1564-1642) , Иоганн Кеплер (1571-
1630) нар юм .
Сэргэн мандалтын философи тийнхүү хуанлын цаг хугацааны хувьд хүн төрөлхтний
түүхийн “шинэ үе” гэж нэрлэгддэг шат эхэлхээс өмнийн философи юм. Харин энэ философи
олон чухал шинжээрээ шинэ үеийн философийн хэв маягт багтдаг . Тэдгээрээс заримыг нь
онцлон дурдъя . Үүнд :
1. Антропоцентизм . ( грек хэлний “хүн төвт үзэл” гэсэн утга бүхий нийлмэл нэр үг) .
Дундад зууны соёлын төвд бурхан тэнгэр байдаг бол Сэргэн мандалтын философийн төвд
хэлбэрийн хувьд бас Бурхан тэнгэр байдаг ч хэрэг дээрээ хүн байж, хүнийг хамгийн дээд
үнэлэмжийн зүйл мөн гэж үзсэн бөгөөд тодруулбал энэ үед Бурханы хайр дээр дэлхий тогтдог
бус хүний захирдаг ёстой гэж үзсэн байна. Энэ нь Данте 1265-1321 , Франческа Петрарка 1304-
1374 зэрэг нь Сэргэн мандалтын анхны төлөөлөгчид юм.
Хүмүүсийн харилцаа нь хайр найрамдал хоёрт үндэслэж , бие биеийнхээ аз жаргалын эх
сурвалж болдог байх ёстой хэмээн , гуманизмыг сурталчилдаг байсныг хүлээн авсантай
холбоотой аж .
2. Антисхоластик . Сэргэн мандалтын соёлын сонгодог төлөөлөгчдийн үлэмж олонхи
нь католик шашны хүмүүс, зарим нь шашны том мяндаг тушаалтан байв. Энэ соёл бүхэлдээ
Бурхан тэнгэр оршин байдаг, сүнс бол мөнхийг зөвшөөрөх байдалд үндэслэжээ. Гэхдээ энэ
соёлын олон гарамгай төлөөлөгч схоластик философийн хуурамч нэр хүнд, догматик
- 2. сургаалийг гутаах эрмэлзэлтэй байжээ. Энэ нь католик шашныг шинэчлэх “Реформаци” гэдэг
нэртэй хөдөлгөөн үүсэх нэг чухал үзэл санааны болон сэтгэл зүйн үндэс болжээ.
3. Пантеизм . (грек хэлний “пан-бүгд” гэдэг угтвар үг, “теос- бурхан тэнгэр” гэдэг үг
хоёроос бүтдэг нийлмэл нэр). Сэргэн мандалтын философийг үндэслэгч Н.Кузанский атеизмыг
сурталчлахын тулд биш,( тэрээр өөрөө католик шашны том мяндаг тушаалтан байсан) , харин
Бурхан тэнгэрийн тухай сургаалаас философи дүгнэлт хийх зорилт тавиад: Бурхан тэнгэр
бүтээгч тул Тэр нь ахуй бүрэлдлийн цэвэр бололцоог өөртөө багтаагч абсолют
дифференциаль ба абсолют интеграль зүйл мөн. Иймд аливаа хүн бол Бурхан тэнгэрийн
бүрэлдлийн бололцоо, өөрөөр хэлбэл бурхан тэнгэр мөн гэсэн дүгнэлтэнд хүрсэн аж.
Н.Кузанскийн ийм философи үзлийг Дж. Бруно улам гүнзгийрүүлэн тайлбарлажээ. Үүнд:
Бурхан тэнгэр бол Дэлхийн бүхэл мөн. Иймд хөдөлгөөний эх сурвалжийг дэлхийгээс гадна хайх
нь ухаалаг биш. Бурхан тэнгэр бол ертөнцөд өөрт нь, түүний бүх бүрэлдэхүүн хэсэгт , хамгийн
бага хэмжигдэхүүнд нь ч агуулагддаг гэсэн аж.
4. Гилозоизм . (грек хэлний “гиле-матери” , “зое-амьдрал” гэдэг хоёр үгнээс бүтсэн
нийлмэл нэр). Дж. Бруногийн бичсэнээр дэлхийн бүхэлд
- 3. дэлхийн сүнс, дэлхийн оюун ухаан хоёр давхацдаг. Сэтгэхүй бол хөдөлгөөн мөн. Ертөнц
тийнхүү бүхэлдээ амьд зүйл юм.
5. Ертөнцийг хүний материаллаг зорилтын үүднээс авч үзэн ойлгохуй . Оршин
буй бүхнийг хүний бие махбодийн хэрэгцээний үүднээс,хүнээр дамжуулж ойлгон тайлбарлах
байдал сэргэн мандалтын философи, нийгмийн сэтгэлгээнд ноёрхдог болжээ. Тухайлбал хүн
төрөлхтний түүхийг католик шашны үнэлэмжийн үүднээс биш, харин бодит хүмүүсийн практик
үйл хэргийн үүднээс авч үздэг болсон байна.Хүний өөрийнх нь бүтээгч мөн чанарыг онцолдог
болж , түүнд Бурхан тэнгэр, байгаль хоёр дуурайл болхоос урьд өөрийнх нь гар , ухаан хоёр
бүтээлийнх нь ундрага болдог хэмээн энэ философи тайлбарладаг болжээ.
6. Гоо зүйн үнэлэмжийн шинэчлэл. Сэргэн мандалтын үеийн олон гарамгай
төлөөлөгчдийн үзлээр бодит байдлыг гоо сайхны үүднээс ойлгох нь шинжлэх ухааны болон ёс
суртахууны үүднээс танин мэдэхээс давуу
байдаг.
7. Бодьгальчлах үзлийн үүсэл. Хувь хүн – давтагдашгүй
Бие хүн - ухамсарт оюун ухаантай гэдэг зохиолчийн
бүтээлийн дахин давтагдашгүй өвөрмөц байдал, бүтээлч шинэлэг зүйл, хойч үеийнхэндээ
өөрийн алдраа хүмүүсийн ойн тойнд нь үлдээх үзэл санаан дээр үндэслэсэн байдаг.
8. Соёлын хэлний халаа. Эртний Грек , Ромын философийн хэл гэдэг нь схоластик
үеийн хэлээс тэс өөр зүйл юм. Эртний сонгодог латин хэлийг сэргээж , грек хэл судлах болж,
эртний Грек , Ромын бүтээлүүдийг дахин шинээр орчуулдаг болж , ингэхдээ дундан зууны
орчуулгууд дахь шашны эрх ашигт зохицуулсан хандлагыг арилгах ажил хийсэн байна.
Сэргэн манданлтын философийн маш чухал хэсэг бол нийгмийн амьдралын бодит
зарчимуудад үндэслэсэн төрийн ба нийгмийн зохион байгуулалтын янз бүрийн сургаал
боловсруулсан нь юм. Нэн түрүүнд
Никколо Макиавелли ( 1469-1527 ) –ийн боловсруулсан төрийн тухай онол болон Томас Мор
( 1479-1555 ) , Томмазо Компанелла (1568-1639 ) нарийн дэвшүүлсэн нийгмийн утопи сургаал
зэргийг энд онцлон дурдах шаардлагатай.
Философийн түүхийг тайлбарласан зарим бүтээл Сэргэн мандалтын философийг бие
даасан сургаал байдлаар, зарим нь шинэ үеийн философийн эхлэл байдлаар тайлбарладаг.
Угтаа энэ философийн хоёрдмол, завсрын шинжийн тодорхой нэг талыг нь илүүтэй онцолсны
илэрхийлэл болж байдаг ийм тайлбарууд аль аль нь Сэргэн манданлтын философи бол
философийн цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлж , дундад зууны схоластикийг гэтлэн даваад
шинэ үеийн философийн үндсийг тавьсан тийм үнэнийг хүлээн зөвшөөрдөг аж.
- 4. Оршил
Сэргэн мандалтын үе ( ренесеане - сэргэлт гэсэн грек үг )
Хүн төрөлхтний түүхэнд “шинэ үе” эхэлсэн хуанлийн цаг хугацааг тооцвол
Баруун европын сэргэн мандалт бол шинэ үеэс өмнийн, бүр тодруулж хэлбэл дундад зуунаас
шинэ үед шилжих шилжилтийн түүхэн үйл явц юм.
XIV - XVII зууныг дамнасан ерөнхийдөө 3 зууныг хамардаг Баруун европын сэргэн мандалт бол
Итали ба Европын зарим ороныг хамарсан.
Гол төлөөлөгчид нь: 1. Н.Кузанский
2. Л. Давинчи
3. Н. Коперник
4. Г. Галилей
5. Ж. Бруно
Энэ философи нь нийгмийн бүхэл хүрээг хамарч байсан.
Философийн үзэл санааг хэд хэдэн хэв маягаар нь :
1. Антропоцентизм. Энэ үед Бурханы хайр дээр дэлхий тогтдог бус хүний захирдаг ёстой гэж
үзсэн байна.
2. Антисхоластик- Энэ урсгал нь бурхан тэнгэр оршин байдаг сүнс бол
мөнх юм гэсэнийг үндсэлсэн.
3. Пантеизм – бүхэл шашин
Онцлог нь хүний сүнсийг түүнийг илэрхийлж буй танин мэдэгч объектой холбосон.
4. Гилозоизм- Дэлхийн сүнс, дэлхийн оюун ухаан хоёр давхацдаг. Сэтгэхүй бол хөдөлгөөн юм.
Ертөнц бол бүхэлдээ амьд зүйл юм.
5. Гоо зүйн үзэл- Сэргэн мандалтын үед гоо сайхны үнэлэмжээрээ өөрчлөгдсөн
6. Бодьгальчлах үзлийн үүсэл
7. Соёлын хэлний халаа – Эртний грек, ромын үеэс уламжлагдан ирсэн философийн
бүтээлүүдийг орлуулан, ингэхдээ дундад зууны үеийн шашны эрх ашигтай нийцсэн хандлагыг
арилгах зорилготой байсан.
- 5. Дүгнэлт
Энэхүү сэдвээр реферат бичсэнээр хүн төрөлхтний түүхэнд шинэ үе эхэлсэн цаг хугацаа мөн
Баруун европын сэргэн мандалт нь шинэ үеэс өмнийн, тодруулбал дундад зуунаас шинэ үед
шилжих шилжилтийн түүхэн үйл явц байсан ба XIV - XVII зуун Итали ба Европын зарим ороныг
хамарч байсан тухай. Мөн энэ нь нийгмийн амьдралын эдийн засаг, улс төр зэрэг гол гол
салбарт чухал чухал шинэчлэлийг хэрэгжүүлсэн дэлхий дахины ач холболдолтой үйл явц
бөгөөд гол гол төлөөлөгчид нь Н. Кузанский, Л. Давинчи , Н. Коперник , Ж. Бруно гэх
мэт хүмүүс байсан бөгөөд тэдгээрийн үзэл санаа сургаал нь юу болохыг мэдэж авсан.
- 6. Ном зүй
Философи - Ц. Гомбосүрэн
М. Отгонбаяр
( МУИС 2002 он )
МУИС Философи тэнхим:
Философи сурах бичиг – Бунийхний Гомбосүрэн
( УБ 2008 он )